УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Зөвлөлдөх зөвлөлд оролцох 11 хүнийг судалж үзлээ. Өөрсдийн явуулж байгаа зүйлийг өмөөрдөг хүмүүсийг оруулж болохгүй. Үнэхээр зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байгаа бол иргэдээсээ санал авах хэрэгтэй.
Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэх үеэр Үндсэн хуулийн цэцээс тогтолцооны шинэчлэл хийе гэж үүрэг даалгавар өгсөн гэнэ. Яагаад үндсэн хуулийн цэц үүрэг даалгавар өгсөн гэж эрх баригч намын хамгийн том дарга ярьдаг юм бэ.
Хууль тогтоох эрх мэдэл цэцэд байна уу, эрх баригч намын бодлого байна уу, УИХ-д хадгалагдаж байна уу гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуулийн цэц УИХ-д ингэ тэг гэх чиглэл өгөх хууль хаана байна вэ? Энэ байдлаас дүгнэлт хийгээд зөвлөлдөх зөвлөлийн хүмүүсийг өөр шалгууруух оруулж ир" гэв.
Д.Батчулуун