УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувь эзэмшил байхгүй. Үүнийг өгье. Хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгайг таслан зогсооход том гарц болно. Цаашид Эрдэнэт, Салхит, Монросцвемет зэрэг компаниудад олон нийтийг оролцоо чухал. Монголын ард түмний 42.5 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь ядуурчихсан байна. Газар дээрх болон доорх баялагаар монголчууд эхний 12-т орно гэдэг. Гэтэл баян хоосоны ялгаа маш их болчихсон. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна. Энэ бол ядуурлыг бууруулахад онцгой ач холбогдолтой.
Хууль дүрэм Монголд хэмжээнээсээ хэтэрчихжээ. Хэрэгжилтийг нь хянадаг байгууллага байна уу? Хууль батлаад л байна. Бидний баталж буй хууль дандаа л нийгмийн шинж чанартай. Улс орны хөгжлийн асуудал орхигдчихсон.
Банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгал гээд гурван салбар бий. Даатгалын салбарын шинэчлэх хийх шаардлагатай. Дараа нь төрийн албаны шинэчлэл. Монголын хөгжлийн хоцрогдлыг монголчууд өөрсдөөсөө бий болгосон. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс төр барих гэж оролдож байна. Хүчирхэг хүмүүс төрд гарч байж улс хөгждөг зарчимтай. Олборлох үйлдвэрлэлийн тухай хуулийг гаргах хэрэгтэй. Худалдааны хууль мөн бий. Хилийн сангийн хууль бас бий. Хил дээр 240 доллар хүрч буй нүүрсийг ам дээрээс нь 60 доллараас худалдан авч байна. Ийм гол юм руугаа оръё" гэв.
Д.Батчулуун