УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Бид байнга сайн сайхан зүйл яриад байх боломж нөхцөл ч алга. Байгаа нөхцөл байдал ч гэсэн тийм байна. Удахгүй урд хөрш хилээ нээх гэж байна. 2020 онд юань 400 хүрэхгүүй байсан шүү дээ. Хүмүүс маш сайн санадаг. Оны өмнө иргэд сонгогчидтойгоо уулзаад ирлээ. Оны өмнө нэлээн их өр чөлөөлөх байх, дансанд 100-с багагүй тэр их баялгын үүрмэг нь ч болтугай орж ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь төрийн гурван өндөрлөг энэ талаар юу ч дугарсангүй. Шат шатандаа нэр хүнд уначихжээ. Энэ ажлыг хийж байгаа хүмүүс бол УИХ юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш буруу хийлээ. Үүнийг уриалан явсан С.Одонтуяа, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар МАН-ынханд суудал сандалных нь хуулийг баталж өгсөн. Маш яаралтай горимоор хууль зөрчиж баталсан. Харилцан бие биендээ хяналттай байх зүйл байхгүй боллоо.
Бид өөрөө өөрсдөдөө зориулж сандал суудал батлах ёсгүй. Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад суучихсан. Конопоо багцалж наймаалцдаг зүйл бий боллоо. Жангийн хуруу хумснууд эздээ өмөөрсөн, хулгайг даамжруулсан ажил хийх гэж байна. МАН-ын гарзгүй тав хулгайг илрүүлнэ гээд л явсан. Алга байна " гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)