Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр" Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д өргөн мэдүүлэх эрхийг олголоо.
Сүүлийн жилүүдэд улстөрчийн олгоор нэр холбогдосн нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна. Тухайлбал, Төрийн албанд удирдах албан тушаал хаших, Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
Мөн Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний хүрээ хязгаарын тогтооход энэ хууль ач холбогдолтой" гэв.
Д.Батчулуун