Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар байна. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, деполт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа.Энэ чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлэсн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Бараг хоёр дахин үнийн зөрөө бий.
Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах шийдвэрийг гаргаж, бэлтгэлийг базааж байна.
Засгийн газар биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг баталсан. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг нэмж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно.Валютын ханштай холбоотой эрсдэл зогссон гэж ойлгож болно. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо" гэв.
Сэтгэгдэл (2)