“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидний хэсэг нөхдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж, нэр зарласнаас хойш хагас сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид цочирдож хүлээж авсан. Ингээд ер нь нүүрсний жинхэнэ хулгайч нарыг олж, уг хулгайг зогсоох чиглэлд санаагаа уралдуулсан.
Улмаар лобби бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийн анхны ажил тус тогтоолын төсөл юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд үнэгүй тараан өгч, хяналтын багц бий болгохоор болсон.
Эрдэнэс Монгол компанийн дор төрийн эзэмшлийн 19 компани байна. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гээд цаашаа үргэлжилнэ" гэв.
Сэтгэгдэл (2)