“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид цаашид "Монголросцветмет", Салхитын орд, "Эрдэнэс силвер", "Эрдэнэт" гэх мэт хулгай нүүрлэсэн, төрийн өмчит компаниудаас иргэд ашиг хүртэх боломжийг нээнэ. Бид маш их баялагтай ч иргэд ядуу байна. Төрийн өмчит компаниудад дандаа мэргэжлийн бус хүмүүс томилдгоос ашигтай ажиллаж чадахгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)