“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэн бүр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төслийг бид боловсруулан, Засгийн газарт санал хүргүүлэхээр илгээсэн. Таван ам бүлтэй айл 10 сая төгрөг авна. Одоо иргэдийн эзэмшиж буй 14 хувийг 40 хувь болгон өсгөнө. Ингэж иргэдийн хяналтыг дээшлүүлбэл нүүрсний хулгай гэдэг үг Улаан номд орно. "ЭТТ" бол мөнгөний машин, энэ компаниас хулгай хийсэн хүмүүс бусдыг гүтгэсэн. Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшинэ. Тооцооллыг эдийн засагчид хийсэн" гэв.
Д.Батчулуун