Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн тухай УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төр, хувийн хэвшлийн тухай хууль энэ оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж 13 журам гарна. Тус хуулийн өмнөх хувилбар бол Концессын хууль байсан. Концесс 2010 оноос хойш хэрэгжсэн. Манайд энэ нь барих шилжүүлэх гэдэг хэлбэр нь хэрэгжиж байсан бөгөөд энэ нь төсөвт маш их дарамт авчирсан.
Гол нь төсвийн мөнгөөр хэрэгжсэн тус төслүүд чанарын шаардлага хангадаггүй, эргэж хариуцлага тооцоход хүндрэл учирдаг. Иймээс концессын орчинд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хууль эрх зүйн шаардлага үүссэн.
Тус хууль уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад бүх салбарт үйлчилнэ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан.
Ийнхүү төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)