МАН-ын Бага хурлын II хуралдаан өнгөрсөн баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж намын Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонгосон. Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан юм.
Тэгвэл А.Ариунзаяагийн оронд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг томилжээ.
Түүний хувьд “MMCG” ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Д.Амгаланбаатар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм.
Сэтгэгдэл (3)