УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн үед иргэдийн зүгээс шударга ёс тогтоох, тэгш боломжийг олгох шаардлагыг удаа дараа тавьж буй. Үүнтэй холбогдуулан эрх баригч намын зүгээс үүсээд буй асуудлыг ард иргэдтэй хамт хэлэлцэн, үүний гарц шийдлийг авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын нөхцөлийг үүсгээд буй асуудлыг УИХ, ЗГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж, хууль эрх зүйн орчныг бий болгож, багц арга хэмжээ авахаар болсон.
Мөн нүүрсний шууд гэрээтэй холбоотой асуудлаар эрхийг нь УИХ-д шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Улс орны эрх ашигтай холбоотой шууд гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх, УИХ-аар эцэслэн шийдвэрлэх саналыг тавьсан.
Нууц гэрээний асуудлыг УИХ-аар шийддэг болох ёстой. Нийгэм, эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлж буй салбарт онцгой дэглэм тогтоох бүрэн эрхийг УИХ-д шилжүүлэх саналыг Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр тавьсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)