УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Тэрбээр "Импортыг нээх чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдэж ярилаа. Хоёрдугаарт, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ, Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллах ёстой. Авлигын хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой гэж үзсэн. Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил болон урдчилан сэргийлэх тухай хуулийг ерөнхийд нь дэмжсэн. Иймд цаашид ажлын хэсэг байгуулах санал гаргасан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)