Нүүрсний хулгайн хэрэг, жагсаалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж буй. Хуралдаанаар 2022 онд МАН-ын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 30 дугаар их хурлаас гарсан 15 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын гишүүн нийт 354 хүн оролцож байгаа юм.
Энэ үеэр намын бага хурлын II хуралдааны даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Г.Золзаяа, баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон тооллогын комиссын гишүүдийг баталлаа.
Харин намын нарийн бичгийн даргаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар сонгогдлоо.
Сэтгэгдэл (2)