УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн хуульд нийцүүлэх стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Иргэдийн амьжиргааны түвшин дордож байна. Банкны зээл олдохоо больсон. Түлш, гурилын үнэ дийлдэхээ байлаа гэдэг зүйлийг ярьж байна. Сүүлийн жил дараалан үнийн өсөлт, имфляцийн өсөлт 14.5 д хүрээд буухгүй байна. Мөн арваннэгдүгээр сараас ААН, байгууллагуудын цахилгааны төлбөр нэмэгдсэн. Энэ нь үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дундын хэдэд сөргөөр нөлөөлж байна. Үнийн өсөлтөөс шалтгаалаад өрхийн бодит орлого багсаж, зөвхөн эм тарианы үнэ л гэхэд 40.6 хувиар өссөн байна. Жилийн хугацаанд шүү дээ.
Хөдөө орон нутагт дизель түлшний үнэ 35.2, гурилан бүтээгдэхүүн 45.4 хувиар зөвхөн гурил нь 50.8 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйн малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөөгүй учир хөдөөгийн иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна. Тиймээс УИХ-аас түлш, гол нэрийн барааны үнийг тогтворжуулж, нөөц бүрдүүлэх хууль баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийг яримаар байна.
Цаашид малын гаралтай бүтээгдэхүүний үнийг яаж дээшлүүлэх, малчдын амьжиргааны түвшнийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулмаар байна. УИХ-ын ойрхон гаргасан хоёр шийдвэрээс үүдэж хавар ноолуурын үнэ унах магадлалтай байна. Энэ асуудлаа анхаарах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)