УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн хуульд нийцүүлэх Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин асуулт, асууж үг хэллээ.
Тэрбээр "Эм эмнэлгийн тухай хуулийн гуравдугаар зүйлд заасан импорт, экспортын лиценз гэснийг мэдүүлэг гэж өөрчлөх санал өгсөн байгаа. Нэгэнт ороод ирсэн эмэнд яагаад дахин лиценз шаардаж байгаа юм.
Зүгээр мэдүүлгээ өгөх нь импортлогчийн ажлыг хөнгөвчлөх юм биш үү. Гэтэл дахин лиценз шаардана гэдэг нь ажил хүндрүүлж байна.
Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхны хүсэлт, саналын харгалзан үзэх хэрэгтэй байх" гэв.
Д.Батчулуун