УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хонх нь дугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг гэдэг биш наад хууль чинь бусад хуультайгаа нийцэж, үйлчилж чадах уу. Өмнө нь амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр үлддэг хууль зөндөө гарсан. Хууль гаргасан ч өмнөх дүрэм журмаараа явдаг. Хуулиас давсан дүрэм журам үйлчлэх ёстой. Зөвшөөрөл өгдөг нэг эмэгтэй МАН-ынхантай ургийн мод ургуулчихсан. Хариуцлагын асуудал яригддаггүй.
Хөдөө орон нутгаар тойргоороо яваад ирлээ. Иргэдийн амьдрал доошилсон байна. Шинэ жилээр хэн гарч ирээд юуг чөлөөлөх бол гэсэн хүлээлттэй байна. МАН-ын дарга нарын ширээ шинэ жилээр бялхах биз. Ард түмний амьдрал муу байна.
Өөрсдөө бялхтал шинэ жил тэмдэглээд, төрийн албан хаагчид ямар ч шинэ жил тэмдэглэсэн юм алга. Хэлдэг ярьдаг хүн байхгүй болчихсон юм уу. Баяр болохоор ард иргэдийн амьдрал бүр илүү мэдэгддэг юм байна" гэв.
Д.Батчулуун