УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Улс орноо өрөнд оруулдаг байдалдаа цэг тавъя УИХ-ын гишүүд ээ. Засгийн газраас зам барина гэдэг нэрийдлээр 110 сая долларын зээл авах асуудал оруулж ирлээ. Ийм онигоотой зүйл ярьж болох уу. Яагаад иргэдээ дэмжих, юмны үнийг бууруулахад анхаарч болдоггүй юм бэ. Ард түнийхээ төлөө сайн сайхан зүйл хийнэ гэж төр барьж байгаа биз дээ.
Улсын мөнгө уйлдаггүй, Монгол Улс өр төлбөрт орсон ч хамаагүй гэж боддогоо болих хэрэгтэй. Зээл авахаас өөр юм алга уу.
Гаднын хоёр банкнаас зээл авна гэнэ. Нэг нь дэлхийн банк, нөгөөх нь Азийн хөгжлийн банк. Янз бүрийн юм яриад зээл авахаас илүү зээл авах хэрэгтэй зүйл их байна шүү дээ. Юун махны зээл вэ. Шаардлаггүй зүйлд өрөнд оруулах зүйлд цэг тавих хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун