"Эрдэнэс Монгол" ХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс Монголын төрийн захиргааны төрийн захиргааны байгууллагуудын хариуцлагыг бодитой байлгах чиглэл өгсөн. Үүний хүрээнд ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-ны өдөр үйл ажиллагаа явуулж эхлэхээр болсон. Энэ газрын үндсэн чиг үүрэг бол дотооддоо албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйд анхаарал тавьж, иргэн төр хоёрын ойлголцлыг өндөрт түвшинд бий болгох зорилгыг хэрэгжүүлж ажиллана.
"Эрдэнэс Монгол" ХК бол 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. ҮҮний зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй явсан төсөл хөтөлбөрүүд бий. Цаашид уг компани цэвэр менежментийн компани болно. Долоон газар, долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Ийнхүү төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг 4 үе шаттай олгоно. Тухайлбал,
- Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга 9-12 сая төгрөг
- Менежер 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг
- Мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан.
Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Ажлын байрны нийтлэг шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
- Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
- Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
- Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)