УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Нууц байгаа гэрэнүүдийг ил болгох ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Эрдэнэс Тавантолгой компани өнөөдрийн байдлаар 109 доллараар аман дээр нүүрсээ зарж байна.
Оффтейк гэрээнүүдийн үнийг хамгийн багадаа 100 доллар болгох ажлыг Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй. Ашиглалтад ороогүй төмөр замын оффтейк гэрээг зогсоо.
Ашиглалтад орохоор хамгийн түрүүнд тээврээ хийгээд авна биз. Дарга нар янз янзын хүмүүс очоод далд гэрээ явдаг. Далд яваад байгаа зүйлийг илрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллага хийх ёстой. С зөвшөөрлийг байхгүй болгож байж авлигал хээл хахууль байхгүй болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)