УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр “Хөрөнгийн биржийн гаргаж байгаа хувьцааг хэдхэн хүн авчхаж байгаа юм шиг байна лээ. Дээр нь уул уурхайн биржийн тухай хууль гэж гаргаад уул уурхайн асуудлыг нэгтгээд авчиж байгаа юм. Одоо юу хүсэж байна вэ гэхээр Тавантолгойг хүсэж байна. Монголын экспортын 50 хувийг оруулж байгаа компанийг нэг хоёр гэр бүл авч болохгүй. Ноогдол ашиг 2018, 2019 онд гарсан. Иргэдэд 700 тэрбум төгрөг очих ёстой байсан. Үүнийг урагшаа төмөр зам руугаа хийсэн. Хэрвээ 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэж байгаа бол төмөр зам руу оруулсан мөнгөө шийдэх ёстой шүү дээ. 1072 хувьцаа биш. 2016 оны сонгуулийн өмнө 300-г нь мөнгөжүүлсэн. Орлого багатай иргэд мөнгөжүүлсэн байх. Тэгэхээр одоо 772 хувьцаатай байгаа.
Юм уншихгүй юм. Юм хэлэхээр битгий попроод бай гээд өөрийгөө ухаантай гэж боддог эмэгтэй хэлж байгаа юм. Гишүүн хүн л дээ. Тэр гишүүн хүүхэн дандаа попордог юм шиг байна лээ.
Хүнд үед төрийн өмчийн компаниуд үүрэлцсэн байна. Иргэдийнхээ төлөө, эх орныхоо төлөө дугарахаар попорлоо гэдэг, Рио Тинто гэхээр дагаад гүйдэг хүмүүс их байна. Ард түмэндээ “Эрдэнэс Тавантолгой”-г үлдээе гэхээр попорлоо гэдэг” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)