УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлнэ гэж амалж, сонгуульд ялалт байгуулсан байдаг. Гэтэл 2020-2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгосон бөгөөд жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж гэрт нь хорих, зорчих эрх хязгаарлажээ. Мөн 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан гэдгийг НҮБ-ийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг дүгнэсэн.
Өнгөрсөн долоо хоногт иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нартай холбоотой асуудлыг шүүхээр шийдсэн. Үүнд илэрхий хүний эрхийн зөрчил байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байгаа. Бид цаашид энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллана" гэв.
Т.Мөнхжаргал