2023 оны төсөв батлагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "80-аад мянган иргэдээс миний нэр дээр эрчим хүчний шөнийн тарифыг хөнгөлөх тухай хүсэлт ирсэн. Үүнийг шат шатанд нь уламжилж, Засгийн газрын 197 дугаар тогтоол хэрэгжих боломж бүрдлээ.
Мөн төсвийн ажлын хэсэг дээр хүүхэд хамгааллын тухай ярилцаж, хүүхэд хамгааллын 3 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Ингэснээр хүүхэд хамгааллын мөнгө 11 тэрбум болж байна.
Өнөр бүл асрамжийн газрын орчныг тохижуулах, сайжруулахтай холбоотой бидэнд ирсэн саналыг дагуу 130 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж тусгалаа. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 1.4 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нийгмийн эрүүл мэнд, эрт элрүүлэг чиглэлд 63 тэрбум төгрөгийг нэмж тусгаж чадлаа. Цаашид төсвийг алдагдалгүй батлах боломж байна. Тухайлбал, Алт 17 тонн орж ирснийг 20 тэрбум болгож, 29.3 тэрбум төгрөгийг нэмж төсөв дээр тусгах бололцоог бий болгосон. Үүнтэй адил нүүрснээс орлого олох боломж нэмэгдэж байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)