2023 оны төсөв батлагдлаа. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед макро эдийн засгийг тогтворжуулах, ирэх онд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажилласан. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тэвчиж болох алдагдлуудыг бууруулсан шийдлийг гаргасан. Төсвийн тэнцлийг сайжруулсан байгаа. Мөн эрчим хүчний шөнийн тариф, иргэдийн эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэргийг хэмнэсэн төсвөөрөө гаргаж ирсэн.
Мөн төсөв хэлэлцэх үед олон нийт, иргэдийн оролцоог хангах эхлэлийг тавьсан. Тиймээс цаашид төсвийг хаалганы цаана хэлэлцдэг биш иргэд оролцдог байх өөрчлөлтийг хийснээрээ онцлогтой байлаа.
2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах төсөв байсан. Харин 2023 оны төсөв эдийн засгийн хүндрэл бэрхшээл, учирч болох эрсдэлийг даван туулахад чиглэсэн төсөв” гэв.
Д.Батчулуун