УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж байна. Энэ үеэр аймгуудын санхүүжилтийг баталлаа.
Төсвөөс татаас авах аймгууд
- Архангай аймагт 17.5 тэрбум,
- Булган аймагт 8.7 тэрбум,
- Говь-Алтай аймагт 17 тэрбум,
- Дундговь аймагт 13 тэрбум,
- Завхан аймагт 17 тэрбум,
- Өвөрхангай аймагт 19 тэрбум,
- Сүхбаатар аймагт 8 тэрбум,
- Төв аймагт 8 тэрбум,
- Увс аймагт 17 тэрбум,
- Ховд аймагт 11 тэрбум,
- Хөвсгөл аймагт 21 тэрбум,
- Хэнтий аймагт 21 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
Төсөвт орлого төвлөрүүлэх аймгууд
- Дорноговь аймаг 8 тэрбум,
- Дорнод аймаг 3 тэрбум,
- Өмнөговь аймаг 273 тэрбум,
- Дархан-Уул аймаг 1 тэрбум,
- Орхон аймаг 1.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.