Ипотекийн зээлийн эргэн төлөлт болон эрчим хүчний шөнийн тарифын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр "МАН-ын бүлэг ипотекийн зээлийг сунгана гэж эцсийн шийдвэр гаргаагүй. Хамгийн сайн эргэн төлөгддөг, урсгал нь сайн явдаг зээл бол ипотекийн зээл байгаа юм. Ипотекийн зээл дээр 2022 онд 250 тэрбум гаруй төгрөг эргэлдэж байсан боловч хойшлуулснаас болоод үүний тал хувь нь байхгүй болчихсон. Хэрвээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээл төлөх сонирхолтой хүмүүст үүнийг нээгээд өгчихвөл зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүст боломж олгох юм. Зээлээ төлөх сонирхолтой хүмүүс нь төлөөд яваг. Бололцоогүй хүмүүс нь долоодугаар сарын 1-н хүртэл сунгах эрхийг нь тухайн банктай нь эрхийг нь нээгээд өгчих. Харин үүнд төр оролцоод хавтгайруулаад байх нь доголдол үүсгээд байна хэмээн олон эдийн засагчид үзэж байгаа. Төв банк хүлээсэн үүргийнхээ дагуу Ипотекийн зээлийн Засгийн газарт шилжүүлж байгаа. Ипотекийн зээлэн дээр төсөв эцэслэн батлах үед үүнийг нээлттэй орхичих гэсэн байр сууринаас асуудалд хандаж байна.
Төсөв эцэслэн шийдэгдэхэд энэ шийдэгдээд явчихна.
Засгийн газраас төсөв орж ирсний дараа УИХ-ын хамгийн гол үүрэг бол эдийн засаг, иргэдийн амин чухал зүйлүүд тусгагдаж үү үгүй юу гэдэгт хяналт тавих үүрэгтэй. Энэ үед Улаанбаатар хотын 128 мянган айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай хөдөө орон нутаг нийлээд 200 мянга орчим Айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Эрчим хүчний яамны төсвөөс хасагдаад ороод ирсэн. Шат шатанд нь энэ асуудлуудыг тавьж, ойлгуулж ирсний үр дүнд Ерөнхий сайд улс төрийн шийдэл гаргаж, энэ санхүүжилтийг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн.
Эхний элжинд 18.8 тэрбум төгрөгийг суулгаад шийдье хэмээн ярьж байсан. Гэхдээ ялгаварлаад яах вэ, төсөв хөрөнгийг нааш цааш нь зохицуулах боломж байгаа тохиолдолд 197 мянган айл өрх буюу 33 тэрбум төгрөгийг суулгах бололцоо байна гээд бүрэн суулгасан.
Ингэснээр нийт айл өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ. Иргэдийнхээ саналыг тусгаж үүнийг шийдүүлсэндээ баяртай байгаа” гэв.
Д.Батчулуун