УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэхүү хуулийг дэмжиж байна. Энэ асуудал амьдралаас урган гарч ирсэн. Төрийн албан бүх хүмүүсийн цалин хөлс амьдралд нь хүрэхээ болиод, хурц асуудал болсон үед энэ хууль орж ирж байна. Зарим гишүүдийн үгэнд гараад байсан. Алслагдмал дүүргүүд орохгүй байсан асуудал гарсан. Бүгд орсон уу? ТҮГ-ийн асуудал юу болсон бэ? Төсөв хэлэлцэх үед нь хасаад ороод ирсэн. Одоо болохоор 2024 онд гэж орж ирж байх шиг байна. Тэгэхээр нь хоцорч байна хэмээн харж байна. Өдөр болгон сан хөмрөг нь шавхагдаж байгаа сангуудаа яах юм бэ. Тогтолцоогоо авч үзэхгүй юм уу гээд олон асуудал хүлээгдэж байна" гэв.
Д.Батчулуун