УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мөнгөний бодлого, төсөвтэйгээ уялдах ёстой. Хэчнээн сайн мөнгөний бодлого байсан ч төсөв буруу явбал бодлого буруудна. Мөнгөний бодлого хэрэгжих гол үндсэн шалтгаан нь Засгийн газрын үйл ажиллагаа. Дэмжлэг ч гэж хэлдэг. Төсвийн орлогоо зөв оновчтой төлөвлөж, нөөц бололцоогоо зөв дайчлах хэрэгтэй, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Зарлагаа эрэмбэлж, илүү дутуу зардал гаргахгүй байх ёстой.
Өрийн менежментээ зөв удирдаж, төсөв алдагдалгүй байх ёстой. Гадаад худалдаа, экспортын баялагийн мөнгө Монголдоо орж ирэх ёстой.
Энэ ханш, инфляц, эдийн засгийн доройтлоос болж Монгол Улс, монгол хүний нэр хүнд унаж байна. Хэд хэдэн асуулт байна. Чанаргүй зээлийн хэмжээ 11 хувьд хүрчихжээ. Оны төгсгөлд 14 хувьд хүрнэ гэж байна. Өнөөдөр яг хэд байна вэ?
Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийн хямрал АНУ-аас үүдэлтэй болно гэж байна. Төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд мөнгөний бодлогоор ямар ажлууд хийгдэх вэ? Лайбер гэдэг үзүүлэлтийг хэрэглэхээ больж байгаа. Лайберыг нь 3.5 гээд Соберыг 3.0 гээд орж ирж байна. Энийг арай өндөр байгаа юм биш үү гэж би бодож байна. Гадны банкны талаар би өмнө нь хэлсэн. Топ-100 банкны нэг, гадаад салбартай, Монголд ирээд тодорхой хугацаанд ажиллах ёстой гэсэн шаардлагууд байна. Энэ шаардлагууд саад болоод байна уу эсвэл Монголын эдийн засаг жижигдээд байна уу? Өмнө нь тодорхой хариулт авч чадаагүй" гэв.
Д.Батчулуун