УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Өдөр бүр ард түмний амьдрал доройтож байна. Юмны үнэ өсч байна. Гэтэл найрласан хэвээрээ л байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдахгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ хуралдсангүй. УИХ-ын гишүүн дарга Г.Занданшатар та сандал ширээтэйгээ зууралдахаа боль. Ард түмнийхээ амьдрал дунд ор, ард түмний амьдрал ямар байгааг хар. Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирж байна. Энд оршуулгын газар байгаа юм шиг л байна" гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбат гишүүн төсвийн нэг ч хэлэлцүүлэгт суугаагүй. Ажил хэрэгч ажиллахыг танд сануулъя" гэв.