УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр “Төсвийн сахилга баттай холбоотой хэд хэдэн зарчмын асуудал орж ирж байна. Сүүлийн арван жилийн алдаа оноогоо цэгцэлж, шинэчлэлийг хийх хэрэгтэй хэмээн харж байна. Өөрчлөлтийг хийхгүйгээр төсвийн ачаалал улам нэмэгдэнэ. Төсөв гэдэг бөмбөг хагарахад бэлэн болсон байна.
Энэ жил бид 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийж байна. Дөрөв таван аймаг эндээс хожсон байж магадгүй. Төсвийн хулгайг байхгүй болгох чиглэлээр ажиллаж байгаа.
Төсөв гэдэг бол ард нийтийн мөнгө. Улсын төсвөөр барилга байгууламж барьдаг зүйлийг зогсоох хэрэгтэй. Тухайн хүлээж буй барилга байгууламжийг богино хугацаанд ашиглалтад оруулдаг байх, түүнийг барьж буй барилгын салбар, хувийн хэвшлийнхэнд төсвийг нь төлөвлөдөг байх ёстой. Төсөв гэдэг бол мөрөөдлийн жагсаалт биш. Гурван жил урт байна хэмээн харж байгаа юм. Болж өгвөл хоёр жилээр тавьдаг байх хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)