Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй улс зээл авдаг. Харин энэ жилийн хувьд 44 улс хөнгөлөлттэй зээл авч байна. Нэмээд 20 гаруй улс зээлийн материалаа өгч байна гэсэн мэдээлэл авсан. Гишүүний эрхийн хүрээнд зээлд хамрагдах боломжтой. Хэзээд нээлттэй байдаг. Ийм нөхцөлтэй, ийм хэмжээний зээл авъя гэсэн шийдвэрийг одоогоор Засгийн газар гаргаагүй.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай, нөөц хангалтай биш байгаа үед төсвийн төслөө өргөн барьсан. Төсөв төлбөрийн тэнцэлтэй ээлтэй байх тал дээр бид хичээж ажиллаж байна. Урсгал зардал жил болгон өсдөг. Энэ жилийн урсгал зардал 2018 оны урсгал зардалтай ижил байгаа юм. Механик өсөлтөөр нэмэгддэг зүйлүүд ч байна.
Манай улс бол богино хугацаанд энэ хүндрэлээс гарах боломжтой экспортлогч улс.
Гагцхүү 2020, 2021 онуудад маш хязгаарлагдмал байсан. Үүнд шок үүссэн. Энэ жилдээ 18 сая тонн нүүрс экспортолно гэсэн.Аль хэдийн 18 сая тонн нүүрс гаргачихсан. Он гарахаас өмнө нийлээд 24 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд бидэнд өнөөдөр ч нээлттэй. Гэхдээ энэ хөтөлбөрт хүрэхгүйгээр бид өөрсдөө бүх нөөцөө дайчилж ажиллах шаардлагатай” гэв.
Д.Батчулуун