УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдлийг дунд урт хугацааны мэдэгдлийг томоор харах боломж нэмэгдэж байна. Тухайлбал, 17 тонн алт гэснийг 20 тонн алт болгож, эндээс 360 орчим тэрбум төгрөгийг орлого тал дээр нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Гэхдээ энэ бол хангалтгүй байгаа юм. Зарим гишүүд энэ байгаа байдлаараа олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох магадлал өндөр байна. Үүнд орвол хариуцлага тооцно шүү гээд шүүмжилж байна.
Инфляц 13,14-т хүрчихсэн. Харин төрөөс баримтлах мөнгөний бодлогоос харахад 6, 8 дээр барина гээд зөрүүтэй орж ирж байгаа юм. 2022 оны төсөв батлахад яг л ингэж байсан. Гэхдээ энэ тоо хоёр дахин нэмэгдчихсэн байгаа. Энэ байдал үргэлжилбэл олон улсын валютын хөтөлбөрт орох магадлал өндөр байна.
Нүүрсний хулгайтай тэмцсэн шиг тэмцээд, орж ирж байгаа валютын урсгалыг шилэн болгоод, татвар гааль хоёроо цахимжуулаад нээлттэй болгочихвол нүүрсний урсгал нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа.
Өөдрөгөөр тооцоолж байна. Он гараад дахин төсөв тодотгох асуудал гарчихвий гэсэн болгоомжлол байна. Уг нь бол төсвийг дахин дахин тодотгоод байх шаардлага байхгүй. Алдагдалтай батлах, төрөөс барих мөнгөний бодлогоо төсөвтэйгөө уях зэрэг дээр дутагдалтай байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)