УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Төрийн өмчийн мэдээллийг ил тод байлгах үүднээс нэгдсэн цахим мэдээллийн системийг бий болгох асуудал тавьж байна. Тэр системд бүх мэдээллийг нь тавьж байя. Гадны улс орнуудад заавал мэдээлэх үүрэг бүхий систем байдаг. Ингэж байж хөрөнгийг нь хянадаг, ил тод байлгана.
Уул уурхайн компаниудын бүх дамжлага, зарлага, орлого нэгдсэн системд ил тод бүрдүүлдэг байя гэж байгаа юм. Төрийн өмчийн компаниудыг цаашид олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөе гэсэн байр суурьтай байна.
Бүх асуудалд төрийн өмчит компаниуд оролцдог, компанийн засаглалийг хэрэгжүүлж чаддаггүй, үйл ажиллагаа нь доголдолтой байдаг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд гарц гаргалгаа, шийдлээ хувийн хэвшил дээр тулгуурлаж хийх ёстой гэсэн байр суурьтай байна " гэв.
Д.Батчулуун