УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Гадаад дотоодын хүнд нөхцөл байдалд орсон энэ цаг үед Засгийн газар, Сангийн яам дорвитой, хөнжлийнхөө хэрээр зөв алхам хийсэн гэж бодож байна. Өнөөдөр бүх хүмүүс Сангийн яам руу, төсөв рүү муу муухайн байна хэмээн нулимж ярьж байна.
Төсвийн алдагдал бол жил бүхэн л ярьдаг. Харин ч энэ төсөв дээр шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, 1,5 их наядын алдагдлыг 1,4 болгож бууруулсан. Ийм зүйлийг нь яръя.
Бид өнөөдөр сөрөг хүчин ч бай, эрх баригч ч бай тохирсон бодлогыг л яриад явах ёстой. Төсвийн алдагдалд манайхаас шалтгаалахгүй олон зүйл байна. Дэлхийн эдийн засаг ийм байдалд орчихлоо шүү дээ. Сангийн яамтай хамтарч төсвийн алдагдлыг бууруулах, олон жил дуусдаггүй төсөл хөтөлбөрийг 2024 онд дуусгахаар тусгасан нь цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун