УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Баттөмөр үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдлээ сайн хийж боловсруулах ёстой. Монголын эдийн засагт шинэчлэлийн бодлого байхгүй байгаа. Монголын төрд хөгжлийн төлөвлөгч нар байхгүй болчихсон. Хөгжлөө төлөвлөж чадахгүй болсон байна.
Жижиг улс, жижиг төсөвтэй, өр зээл ихтэй боловч суурь реформын шинэчлэл төсөвт байх ёстой. Орлого олох боломжийг дайчилж чадсангүй.
Төсвийг алдагдалгүй баталъя гэтэл Сангийн яамнаас орж ирсэн төсөвтэйгөө зөрчилдөөд байна. 127 тэрбум төгрөгөөр нэмээд дуусаж байна.
Оюутолгой төсөл бол Дэлхийн дөрвөн том төслийн нэг. Монголын ард түмэн маш их үр дүн хүлээж байсан. Ирэх жил 600 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөж байгаа нь гарч буй баялагтай нь харьцуулахад үнэхээр жижиг байна. Ийм байж болохгүй. Үүнд эрх ашиг хангагдахгүй байна.
Төсвийн алдагдлыг бууруулах боломж байсаар байхад бууруулж чадаагүй. Төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдаа муутай байна. Гурилын хулгайч баригдана гэх үг байдаг. Нүүрсний хулгайчид эхнээсээ баригдаж байна. Хулгай хийсэн хүмүүсийг хэн томилсон юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)