УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хоёр дахь өдөр Тэтгэврийг долоо болон таваар тогтоо гэдэг жагсаал боллоо. Жагсаалд УИХ-ын гишүүд очиж оролцлоо. Мөн жагсаалын дараа нэлээд олон УИХ-ын гишүүд хамтдаа байгаа шүү гэдгээ илэрхийлсэн. Харин зарим нэг нөхдүүд тоомжиргүй, чи битгий ахмадуудыг ашиглаад байгаарай гэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Би ахмадуудын акцыг илүү сайн явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ирэх долоо хоногийн хуралдаанаар С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг хуралдуулахыг 1500 орчим ахмадуудын өмнөөс УИХ-ын даргаас хүсэж байна.
Ахмадууд төрдөө ямар их хүндэтгэлтэй ханддагийг тус цуглаанаас харлаа. Хамгийн сайн сайхан зүйлсийг бидний төлөө хийнэ гэж найддаг хүмүүсийн цуглаан болсон. Хэрэв ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй бол Архангай аймгаас эхлээд төв дээр нь зохион байгуулна.
Гэхдээ Архангайн гурван гишүүн гурвуулаа дэмжинэ гэсэн учраас Архангайг алгасаад Баянхонгор руу явахаас өөр аргагүй. Ийм нөхцөл байдлаар дараа дараагийн арга хэмжээг авч, эцсээ хүртэл явна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)