УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэллээ.
Тэрбээр "Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар УИХ дээр мэдээлэл сонсох зайлшгүй шаардлага байна. Өвөрхангай аймаг алаг цоог болсон. Говийн зургаан сумд зуншлага муу болсон. Зүүн талын дөрвөн сумд мөн адил тааруу болсон. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгаас 700 гаруй малчин өрх гаднын аймгуудад отог хийнэ гээд малаа тууж гараад сар гаруй хугацаа өнгөрч байна.
Отроор явж буй малчдыг хөөж туухгүй байх, ая тухтай өвөлжүүлж, хаваржуулаад нутаг буцаах чиглэлээр Хөдөө аж ахуй яам, онцгой байдал, Шадар сайд онцгой анхаарч ажилламаар байна.
Төв аймгийн Цээл, Заамар, Сэлэнгэ аймгийн Орхон туулд явж буй малчдыг хөөж туусан, машинаар дайрсан асуудал гарсан. Малдчын хооронд зөрчил хурцдах янзтай байна. Үүнд Шадар сайд, ХААХҮ-ийн сайд онцгой анхаарч ажилламаар байна. Малчид хэдийг хүртэл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг амьдрах юмбэ" гэв.
Д.Батчулуун