Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид долоон бүлэг ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж өсөв.
Бид төрийн өмчит ААН-үүдтэй долоо хоног бүр уулзаж байна. “ЭТТ” хэвийн үед долоо хоногт 70.5 сая, “Эрдэнэт” 81 сая ам.доллар оруулдаг байсан бол “Эрдэнэт” 104 сая ам.долларын орлоготой ажилласан.
Тогтоолд хилээр гаргаж буй бүтээгдэхүүний гэрээ бүртгэлийг сайжруулах талаар тусгасан юм. Энэ дагуу И-Монголиад суурилсан гурван модуль боловсруулсан. Удахгүй туршина. Мөн УИХ-д Уул уурхайн биржийн тухай хуулийг өргөн барьсан" гэв.