Засгийн газрын хуралданаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид Монгол Улсыг Олон улсад сурталчлан таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд аялал жуулчлалын эвент арга хэмжээ юу байх вэ гэдэг ажлыг миний бие голчлон ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд нэгдсэн байдлаар өөрсдийгөө коммуникацийн төлөвлөгөөгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол маш ховор байсан.
Бид цаашид Монгол Улсыг Олон улсад яаж сурталчлан таниулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргасан байгаа. Коммуникацийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид хамгийн түрүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг юу байх вэ, цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлсон.
Уг тодорхойлолтыг хийхдээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын талуудыг оролцуулж, нэгдсэн байдлаар гаргаж ирсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүнийг аялал жуулчлал гэж үзэж байгаа. "Well come to Mongolia" гэсэн илэрхийллийг тодорхойлж гаргаж ирсэн. Үүнийг гаргаж ирэхдээ Монгол улсын өв соёл, цаашлаад бид ямар бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргаж ирэх төлөвлөгөөнд суурилсан" гэв.
Д.Батчулуун