Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023, 2024, 2025 онуудыг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлалаа. Ийнхүү албан ёсоор зарлахдаа тодорхой хэмжээний судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна. Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын компаниуд идэвхтэй оролцож байна.
Жуулчдын тоо бага байгаа гурван шалтгаан
- Гадагшаа чиглэсэн маркетинг хийхгүй байна
- Нисэхийн лебралчлал хийгдэхгүй байна
- Олон орны жуулчдад тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй байна гэх дүгнэлтэд хүрсэн.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог ахлан, сайд нар оролцож ажиллаж байна. Нэг дэх өдрийн хуралдсан хуралдаанаар аялал жуулчлалын зургаан дэд ажлын хэсгийг байгууллаа. Үүнд аялал жуулчлалын хуулийг шинэчлэх батлуулах ажлын хэсэг гаргасан.
Ирэх гурван жилд жуулчдын тоог нэмэх, ялангуяа 2023 онд нэг сая жуулчин дагуулах тооцоо судалгаа хийж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)