Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсад зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн мэдээллийн сангаар 100 хувь цахимаар шийдвэрлэдэг болох тэмдэглэл гарсан. Би өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагаар статистикийн олон алдаатай мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрч байна.
Өнгөрсөн хавар батлагдсан цахимын багц хуулиудын хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх зөрчлийг цаасаар биш цахимаар бүртгэнэ.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ систем рүү бүрэн шилжигдэх бэлтгэл хангагдсан. Цаасан эх нотлох баримт авч үлдэхгүй. 100 хувь цахимаар явагдана" гэв.
Д.Батчулуун