Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дээгүүр ордог. 3.4 сая хүн амыг өнөөдрийн байдлаар нутагшилт, сууршилтыг төлөвлөлтийг тооцож үзэхэд олон хот тосгоныг барих боломжгүй. Төвлөрлийг сааруулах Хөшгийн хөндий, уул уурхайн дагаж бий болж буй сумдууд, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн.
Тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан даруйд шинэ хот баригдана гэсэн үг биш. Харин энэ дагуу газрын байршил судлах, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шаттай ажлуудыг хийнэ.
Д.Батчулуун