УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Дампуурсан долоон банкны зургааг нь МАН дампууруулсан. Үлдсэн нэг нь Ардчилсан намтай холбогддог. Банк дампууруулах Ардын намын үндсэн чаддаг ажил болсон байна. Б.Жавхлан гуай, та арай дэндэж байгаа юм биш үү. Яасан айхтар улс төржиж байна аа.
2016 он хүртэл Хөгжлийн банк 2000 аж ахуйн нэгжид зээл өгдөг, хэн нэг даргын заавраар бус, жирийн иргэн очоод зээл авдаг банк байсан. Гэтэл тогтоолын төсөл гаргаад, энэ банкийг 40 хүн зээл авдаг банк болгосон.
Ард түмний банкийг дарга нарын банк болгосон биз дээ. Хөгжлийн банкны асуудлыг Ардчилсан намд наана гэвэл ёстой гонжийн жоо, голионы баас. Найдваргүй зээл 9.9 хувьтай байсан. Та нарын хувьд 40-хөн эрх мэдэлтэн зээл авдаг банк болгож байгаад, хулгайлсан. Өөрсдийнхөө бузрыг өөрсдөдөө наа. Чамаас хариулт авах ч үгүй" гэв.
Д.Батчулуун