УИХ-ын чуулганы үеээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд хоёр долоо хоног тутамд хийдэг, ард түмний мэдэх эрхэнд хөшүүрэг болсон асар чухал заалт бантан болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын албан баланк дээр хаяглагдаж ирсэн Ерөнхий сайдын мэдээлэл гэдэг зүйлд Ерөнхий сайд өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй. Үүний өмнөхийг бас нэг шалтгаар бас л хойшлуулж ирсэн.
Сайд нь урдаас нь төлөөлж ярьдаг. Сайд нь орж ирээд, Ерөнхий сайдын мэдээллийг залруулаад, тэс өөр болгоод уншчихдаг.
Бид сая нэхсээр байж хоёр материал авлаа. 15 хуудас мэдээлэл, Хөгжлийн банктай холбоотой үйл ажиллагаа, тогтоол шийдвэр гэсэн ном дагаж ирж байна. Огноог нь харахаар, 2012 оны наймдугаар сараас 2016 оны зургаан сар. Хөгжлийн банкны 2011-2022 оны 11 жилийн үйл ажиллагаа, тайлан болон нөхцөл байдлыг бид сонсож байгаа гэж ойлгож байгаа юм. Ажил хийсэн нь 2012-2016 он юм уу, аль эсвэл зөвхөн улстөржүүлэх гэсэн үү. Сүүлийн зургаан жилийн тайлан хаачсан бэ. Монголын төр байгаагүй юм уу" гэв.
Д.Батчулуун