УИХ-ын чуулганы үеээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "УИХ-ын дэгд өөрчлөлт ороод, иргэдийн санал бодлыг сонсож, мэтгэлцээний зарчмаар хэлэлцэж байгаа нь сайн байна. Энхбаяр гишүүн иргэдийн асуултыг уншсаны дагуу хариулт өглөө. Гэхдээ их дутуу мэдээлэл өглөө.
Та бүхний хариултуудаас харахад их харь гаригийн юм их ярьж байна. Ярих хэрэггүй. Тэнгэрээс буусан юм шиг бүү ярь.
Дандаа тэгнэ ингэнэ гэдэг. Хариуцлагын асуудал хэн ч ярьсангүй. Бүхэл бүтэн зургаан жил 65-уулаа суучихаад, энэ асуудлыг яагаад ийм хүртэл нь явуулчихсан юм бэ" гэв.
Д.Батчулуун