УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр "Хэдүүлээ улс төржмөөргүй л байна. Улстөржвөл улстөржинө шүү дээ. Хөгжлийн банк байгуулаад "Korea development" банкнаас менемжентийн баг байгуулаад, 2012 оны сонгуулиар хөөж явуулсан.
Хаана алдаа хийчихэв ээ гэдгээ бид ярих боломжгүй болж байна.
Энд би, чи дээрээ тулаад байх асуудал байхгүй. Хөгжлийн банкны асуудлаас аль аль талдаа сургамж авах ёстой. Бүх асуудлыг Б.Жавхлан дээр наах гэж байгаа бол буруу шийдвэр л гарна" гэв.
Д.Батчулуун