УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан Хөгжлийн банкны асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийн цагаар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "МАН, АН-ын нөхдүүд худлаа ярихаа больцгоо л доо. Жүжиг тоглохоо боль. Бодит байдал дээр энэ хулгайг та бүхэн хамтдаа хийсэн. Аль аль нь та нар бүгд хулгай хийсэн. Гурвалжин дөрвөлжин яриа болоод байна. Үр дүн хаана байгаа юм бэ. Ажилласан зургаан сар ямар ч үр дүн байхгүй.
Хуулийн байгууллагад 86 хэрэг явж байгаа гэсэн үр дүн байхгүй. Ардын нам, Ардчилсан нам, Ерөнхийлөгч байсан нөхдүүдийн асуудалб байхгүй. Бүгд байхгүй. Шударга байцгаая.
Хариуцлага тооцох хүмүүсийг бүгд өмөөрөөд аваад гарсан биздээ. Ил тод ярьцгаая л даа. Та нарын хамтарсан хулгайнаас болоод Монгол Улс дефолт зарлах дээрээ тулаад байна. Монгол Улсын хулгай, авлигадаа ялагдчихсан" гэв.
Д.Батчулуун