УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ.
Тэрбээр "Нөхөр Н.Алтанхуяг гишүүн сандарч эхэлж байна. Таны сандрах хугацаа ч мөн л дөө.
Миний уншсан мэдээлэл та бүхэнд тарааж өгсөн мэдээлэлтэй яв цав нийцнэ. Та ерөөсөө сандрах хэрэг байхгүй.
Хөгжлийн банканд байгаа 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Үүний 1.5-г нь та өгсөн. 2012 оны тогтоолд Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэрийг гаргадаг. Үүний дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг та мөн биз дээ. Буцаад Алтантуяа болоогүй биз дээ.
Таны шийдвэрээр энэ бүх баримт материалууд хөгжлийн банкан дээр байгаа. Бүх шийдвэрүүдийг чинь аваад ирэхэд бэлэн байна. Таны гаргасан шийдвэрийн дагуу хөгжлийн банк гэрээ байгуулдаг болсон. Та одоо Монгол Улсын өр зээлийн асуудлаар шударга хүн болж ярих эрх байхгүй шүү. Таны өмнөөс таны тавьсан балгийг энэ үе төлж байгаа шүү. Та тухайн үед хэлж байсан л даа. Миний тавьсан өрийг үр хүүхдүүд маань гээд. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан өрийг төлж байгаа шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)