УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын есөн хуудас мэдээллийг хүргүүлсэн. Сая үүнээс өөр юм уншиж байна. Тиймээс Б.Жавхлан гэдэг хүн гэмт хэрэгтэй хүн мөн юм байна гэж итгэлээ. Ц.Даваасүрэн гишүүн Б.Жавхланг хөгжлийн банкийг дампууруулсан тухай хэд хэдэн удаа хэлсэн. Тэр хүнийг алчихвий дээ. Тараасан мэдээллээсээ шал өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг улсын их хурлын индэр дээрээс уншиж байна. Ард түмэн үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Ард иргэд саяын Б.Жавхлангийн уншсан мэдээллийг үнэн гэж итгэж байгаа шүү дээ.
Энэ гүтгэлгийн шинжтэй мэдээллээ бидэнд цаасаар нь тараагаач. Би дөрвөн удаа УИХ-д сууж байна. Ийм зүйл үзээгүй. Дэлгэрүүлж ярьж байна гэж ингэж ярьдаггүй юм. Бидэнд ийм ийм юм ярина гээд ирсэн. Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Сангийн сайд нь ингэж өөрчилж болох юм уу.
Хөгжлийн банкыг дампууруулсан хүн нь Б.Жавхлан юм чинь, тэндээс иймэрхүү гүтгэлгийн шинжтэй зүйлийг унших байлгүй дээ. Хэвлэлийнхнийг үймүүлээд, дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг чинь хаана байна. Бид Ерөнхий сайд дээр оръё” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (31)