УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.
Тэрбээр "Сумын тамгын газарт ажилладаг албан хаагчид хамгийн бага цалинтай, сул орон тоо маш их байгаа учраас тасралтгүй таван жил ажилласан нөхцөлд урамшуулал олгохоор заасан. Орон нутагт амьдрах иргэдийг дэмжих зорилгоор орж ирсэн хуулийн төсөл гэж ойлгосон. Суманд орчин нөхцөл сайнгүй байна гээд залуучууд очиж ажиллахгүй байна. Тэднийг дэмжих зорилгоор төслийг санаачилсан биз дээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)