УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах тухай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдыг огцруулах үндэслэлүүдээ танилцуулав.
Тэрбээр "105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн, төслийн нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн гэх худал гүтгэлгийг цацсан. Хөдөө аж ахуйн яамнаас тодрууллаа. Энэ төслийн нийт өртөг урьдчилан байдлаар 90 сая төгрөг юм банйа. Төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм.
Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай огт ярьж байгаагүй зүйлээ ярьсан мэтээр ярьж гүтгэсэн.
Үндэслэлүүд:
Нэг. Б.Жавхлан нэр бүхий 11 гишүүний хамт хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг санаачилсан. Банкны удирдлагууд 5 тэрбум төгрөгийг олгох эрхтэй болсон. Ингээд жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах үндэс болсон .
Хоёр. Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон. Энэ мөнгийг авахгүй, найдваргүй болсон байхад Сангийн сайд төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэх асуудал оруулж ирснийг боль гэсэн. Үүнийг ярихаар хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад байгаа юм.
Гурав. Хаана банк, зээлийн сан байна. Түүнд Б.Жавхлан гар дүрж байна. Монголбанкны дэргэдэг бичил санхүүгийн хөгжлийн газарт өөрийн дүү Амгаланг ажил оруулсан. Жет финанс ББСБ-таа 2,8 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Мөнгө угаасан гэсэн үг. Жилийн зургаан хувийн хүүтэй аваад цаашаа хэдээр өгдгийг мэдэхгүй.
Дөрөв. Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж аваад төлөөгүй. Улмаар энэ зээл төрийн банканд шилжсэн гэх мэдээлэл бий. Төрийн банк Сангийн сайдын мэдэлд байгаа.
Тав. Сангийн сайдын багцад арилжааны аж ахуйн нэгжүүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байгаа юм. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна.
Иймд энэхүү төсөвт суусан хөрөнгийг ажлын хэсэг гарган жил жилээр нь хянах шаардлагатай байна.
Иймд дээрх таван үндэслэлүүдийг харгалзан Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилтыг дэвшүүлсэн танай засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёс зүйгүй болохыг гэрчилж байгаа тул нэн даруй огцруулж, Авлигатай тэмцэх газарт шалгуулах арга хэмжээ авах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байна.
Засгийн газар ямар шийдвэр гаргахыг харна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)